Форекс гэдэг нь Foreign Exchange гэдэг англи үгийн хураангуйлсан хэлбэр бөгөөд товчхондоо бол аливаа улсын валютыг өөр улсын валютаар солилцох зогсолтгүй эргэлдэх дэлхий нийтийг хамарсан валютын зах зээл юм.
Та хичээлээ хаанаас ч хүссэн үедээ үзэх боломжтой. Мөн MOT Wealth Academy-аас шинэ хичээл нэмэгдэх болгонд үзэх насан туршийн эрх дагалдана. Онлайн сургалт нь 185+ сэдэв бүхий 42+ цагийн видео хичээл, арилжааны мэдлэг туршлага олгох 30+ бонус хичээл болон 380+ хуудас онлайн номыг агуулсан.
Онлайн сургалт нь 100% Монгол хэлээр байгаа тул Англи хэлний мэдлэггүй хүн сурах боломжтой. Цаашлаад Форекс хөрөнгийн зах зээлд ашиглагдах Англи үгнүүдийг ч давхар эзэмших боломжтой.
Арилжаанд орох хангалттай хөрөнгө байхгүй бол, Risk Capital цуглуултлаа, арилжаанд бүү ор. Амьдралдаа ганц удаа үзээд алдах, алдсан ч харамсахааргүй, Risk Capital-ыг цуглуул ! Бусад бүх л бизнес адилхан. Тодорхой хэмжээний мөнгө хөрөнгө шаардана. 100% тодорхой зүйл гэж бизнесийн орчинд байхгүй. Та дор хаяж 500-1000 ам.доллароор арилжаанд орж эхэлснээр эрсдлийн менежментээ барих, арилжаанаас ашиг хийх боломж ихсэх болно. Эрсдэлийн зөв менежментийн дүрмээ сайн баривал алдагдал хүлээх нь бага.
Мэдээж үгүй. Танд туршлага, маш олон удаагийн бүтэлгүйтэл, олон удаагийн ололт амжилт, олон удаагийн азгүйтэл, олон шөнийн нойроо алдах… гэх мэт сургуулилалт, дадлага туйлын их хэрэгтэй. Шууд л, би бүхнийг мэдчихлээ гээд зовж олсон мөнгөө зах зээл рүү чулуудаад эхэлбэл, Форекс хэмээх том далай дунд сэлэх аварга махчин загаснуудын хоолыг мөн ч амархан бэлдэж өгнө шүү дээ. Тиймээс, эхлээд Демогийн тэрбумтан болоорой. Дор хаяж гурван сар буюу түүнээс дээш Демо дансаар арилжаа хийж, зах зээлийн дадлага, туршлагатай болж байж,та жинхэнэ мөнгөө эрсдэлд оруулах сэтгэл зүйн бэлтгэл, дадлагатай болж авна.